Хөлбөмбөгийн ДАШТ энэ сарын 11-нд эхэлнэ

Хөлбөмбөгийн ДАШТ энэ сарын 11-нд эхэлнэ

Дан ганц хөлбөмбөг гэлтгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг хөлбөмбөгийн ДАШТ ирэх долоо хоногт эхэлнэ.

ДАШТ энэ сарын 11-нд эхэлж, долоодугаар сарын 19-нд өндөрлөнө. ДАШТ-ий нээлтийн тоглолт Улаанбаатарын цагаар энэ сарын 12-ны 09.00 цагт эхэлнэ.Өмнөх ДАШТ-д 32 баг өрсөлддөг байсан бол энэ жилийн онцлог нь 48 баг оролцож, илүү өргөн цар хүрээтэй өрсөлдөхөөр болсон. Багуудыг 12 хэсэгт хувааж, хэсэг бүрд дөрвөн баг тоглох юм. Мөн тус тэмцээнийг АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулж байгаа нь онцлог болж байна.