"Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом” нь хүүхдэд харшил төрүүлж, бие дээр улаан тууралт гарах, амьсгал боогдох шинж тэмдэг үзүүлж байгааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс сэрэмжлүүллээ.
Энэ төрлийн тоглоомоос хордсон тохиолдолд дараах шинж тэмдэг илрэх эрсдэлтэй. Тодруулбал
- Бие улайх, тууралт гарах
- Амьсгал давчдах
- Толгой эргэх
- Уруул, нүүр хавдах
- Чонон хөрвөс
- Залгисан тохиолдолд түгжрэл үүсэх
- Хүнд харшлын урвал илрэх эрсдэлтэй байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн энэ төрлийн тоглоомыг хүүхдэдээ хэрэглүүлэхгүй байхыг анхааруулав.