Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах V чуулган “ICOT V–2026”-ын хүрээнд, Хавдар судлалын үндэсний төвд зохион байгуулагдаж байгаа төгсөлтийн дараах сургалтад элэг, цөс, нойр булчирхайн чиглэлийн 60 гаруй залуу эмч, мэргэжилтэн хамрагдаж байгаа.
ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг жил бүр 800-900 мэс засал хийж байгаа аж. Өчигдөр /2026.06.04/ гэхэд тус эмнэлгийн эмч нар роботын тусламжтай 7 дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэсэн байна.