Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +24...+29 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. +15...+17 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.