"Зөөврийн хаус тээвэрлэж явсан автомашин цахилгааны шугамд хүрсэн" гэх зураг цахим сүлжээнд нийтлэгджээ

"Зөөврийн хаус тээвэрлэж явсан автомашин цахилгааны шугамд хүрсэн" гэх зураг цахим сүлжээнд нийтлэгджээ

Олон нийтийн сүлжээнд "21 дүгээр хорооллын Депогийн зам орчимд зөөврийн хаус ачиж явсан том оврын автомашин шатлаа" гэсэн тайлбартай гэрэл зураг нийтлэгдээд байна.  Уг зурагт замын хөдөлгөөн дунд зөөврийн хаус тээвэрлэж явсан ачааны автомашины дээд хэсэг цахилгааны шугамтай ойртсон байж болзошгүй нөхцөл байдал харагдаж, улмаар өтгөн утаа гарч буй дүр зураг харагдах ажээ. 

Энэ талаар цахим орчинд иргэд янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Тухайлбал, “Зөөврийн хаусны өндрийн хэмжээг нарийн тооцоогүйгээс цахилгааны шугамд хүрч, богино холболт үүссэн бололтой”, “Хотын төвөөр том оврын ачаа тээвэрлэхдээ маршрутаа зөв төлөвлөх хэрэгтэй”, “Цахилгааны шугамд аюул учруулсан байж магадгүй” зэрэг сэтгэгдлүүдийг бичжээ. Харин одоогоор уг явдлын талаар холбогдох байгууллагуудаас албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. Иймд болзошгүй аюулд сэрэмжтэй байхыг анхааруулахын тулд тус мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр гахай өдөр

7 цагийн өмнө