Мотоциклтой зорчиж яваад төмөр хашлага мөргөж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 хороо 22-н товчоо пост өнгөрөөд мотоциклтой хүн онхолдсон ухаангүй байна гэх дуудлага өнөөдөр /2026.06.06/-ны өдөр 13 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу шалгахад хувийн эзэмшлийн МТ-09 маркийн улсын дугаартай мотоциклийг жолооч эрэгтэй нь жолоодож яваад Баруун турууны даваа гэх газарт зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж нас баржээ. Өдгөө тус хэргийг ТЦА-нд шалгаж байгаа аж.
Иймд мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.