Бусдын автомашинд нуугдаж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэж байгаад баригджээ

Бусдын автомашинд нуугдаж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэж байгаад баригджээ

Бусдын автомашинд нуугдаж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Д.А нь 2025 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдийн авто замын боомтоор Г.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн түүний эзэмшиж байсан тээврийн хэрэгсэлд нуугдан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэрэгт холбогдсон байна. Тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.