НДШ-ээ төлөөгүй 6,000 ААН-ийн дансыг нээснээр 169 ажил олгогч өрөө төлжээ

НДШ-ээ төлөөгүй 6,000 ААН-ийн дансыг нээснээр 169 ажил олгогч өрөө төлжээ

Нийгмийн даатгалын байгууллагад олон сар, жилээр НДШ-ээ төлөөгүй 6,000 ажил олгогчийн 23,480 дансыг хаагаад байсан. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлсэн "Чөлөөлье" аяны хүрээнд дээрх ААН, иргэдийн дансыг нээжээ.

Дээрх иргэдийн дансыг нээснээр нэг сарын хугацаанд 169 ажил олгогч НДШ-ийн хуримтлагдсан өрөө бүрэн төлсөн байна. Түүнчлэн данс нээснээр 2.07 тэрбум төгрөг нийгмийн даатгалын санд төвлөрчээ.