Монголын фото сэтгүүлч С.Энхжаргал “Хүү төрвөл бөх болно” бүтээлээрээ Ази тивийн шилдгээр шалгарчээ

Монголын фото сэтгүүлч С.Энхжаргал “Хүү төрвөл бөх болно” бүтээлээрээ Ази тивийн шилдгээр шалгарчээ

AIPS Sport Media Awards 2025 олон улсын спортын сэтгүүл зүйн нэр хүндтэй уралдаанд амжилттай оролцож, Photography Portfolio буюу цуврал фото зургийн төрөлд дэлхийн шилдэг 10 бүтээлийн нэгээр шалгарсан гэрэл зурагчин Сугаржавын Энхжаргалын батламжийг өнөөдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос гардуулан өглөө.

Түүний “Хүү төрвөл бөх болно” (If a son is born, he will be a wrestler...) нэртэй фото цуврал нь Ази тивийн шилдэг бүтээлээр шалгарсан бөгөөд 2025 оны долоодугаар сарын 9-нд Төв аймгийн Цээл сумын баяр наадмын үеэр авсан гэрэл зургуудаас бүрджээ.

Дэлхийн хэмжээний энэхүү уралдаанд энэ жил 130 орны 1987 сэтгүүлч бүтээлээ ирүүлэн өрсөлдсөн байна.

Шагналтнуудын нэрсийг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Швейцарийн Лозанн хотод болсон ёслолын үеэр зарласан юм. Удам дамжсан спортын гэрэл зурагчин С.Энхжаргалын энэхүү амжилт нь Монголын спортын гэрэл зургийн салбарын олон улсын тавцанд гаргасан томоохон амжилтын нэг болж байна.

хүүхэд ба "AIPSSportMediaAwards2025 AIPS Sport Media Awards 2025" гэсэн бичвэр нарын зураг байж магаднэг буюу түүнээс олон хүн ба "AIPS AIPSSportMediaAwards2025 Sport Media Awards 2025" гэсэн бичвэр нарын зураг байж магадхөл бөмбөг, хөл бөмбөг ба "主1.. AIPSSportMediaAwards2025 AIPS Sport Media Awards 2025" гэсэн бичвэр нарын зураг байж магад