Өнөөдөр /2026.06.09/ Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой ноцтой зарим асуудлын талаар ТУЗ-өөс мэдээлэл өглөө.
Энэ үеэр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Г.Хонгор “Хөгжлийн банкны 168 сая ам.долларыг Засгийн газрын тогтоолоор ганц хүний компанид шилжүүлсэн. Энэ компанийн эзэн Л.Тэмүүжин нь Хөгжлийн банкны охин компани “Ассент менежмент“ компанийн захирал. Энэ бол санхүүгийн хулгай, луйвар. Ийм хулгай байдгийг сонсч байсан ч өөрөө нүдээр үзэж итгэлээ. Хөгжлийн банкинд 605 тэрбум төгрөгийг дамжуулан зээлдүүлэх эрх өгчихөөд түүнийгээ ганц гишүүнтэй өөрөөр хэлбэл огт байхгүй компанид Монгол Улсын ЗГ-ын тогтоолоор бэлэглэж байна. Энэ бол маш том луйвар” гэв.