Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд түймэр гарсан тухай дуудлага зургаадугаар сарын 14:24 цагт холбогдох байгууллагынхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн долоодугаар заставын нийт 12 алба хаагч, хоёр автомашинтай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар мөн өдрийн 19:40 цагт цурамд оруулж, 21:20 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн түймрийн 250 га талбай өртсөн гэдгийг ОБЕГ мэдээллээ. Тиймээс иргэд та бүхэн хур бороо элбэгшээгүй нэн хуурайшилттай үед хээрийн түймэр гарахаас сэргийлж ил гаргахгүй үнс нурмаа тагтай саванд хийж байхыг анхааруулж байна.