Хүндхэн тоглолтын эцэст БНСУ-ын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа

Хүндхэн тоглолтын эцэст БНСУ-ын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа

2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь тоглолт БНСУ болон Чех улсуудын хооронд болов. Энэхүү тоглолтод Өмнөд Солонгосын баг 2:1 тооны харьцаагаар яллаа.

Тоглолтын нэгдүгээр үеийн эхэнд БНСУ-ын шигшээ баг бөмбөгийг түлхүү эзэмшиж байсан бөгөөд хэд хэдэн аюултай цохилт, довтолгоог хийсэн ч аль аль нь гоол оруулалгүй эхний үе өндөрлөсөн. 

Гэхдээ тоглолтын эхний гоолыг Чехийн тамирчин Ладислав Крейчий хийж тооны харьцааг 1:0 болгов. Өмнөд Солонгосын тамирчин Хван Ин Бом тун удалгүй хариуг нь барьснаар тооны харьцаа 1:1 болсон юм.

Тоглолтын 80 дахь минутад БНСУ-ын баг дахин нэг гоолыг оруулснаар 2:1-ээр тэргүүлэв. Ингэснээр БНСУ Мексик улсын хамтаар хэсгээ тэргүүлж эхлэв.