АНУ, Иран хоёр олон сар үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоох энхийн тохиролцоонд хүрч, зургаадугаар сарын 19-нд Швейцарт албан ёсоор гарын үсэг зурахаар болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Талуудын хүрсэн урьдчилсан тохиролцоонд Ормузын хоолойг дахин нээх, Ираны эсрэг хэрэгжүүлж буй АНУ-ын зарим хориг арга хэмжээг хөнгөвчлөх, мөн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар 60 хоногийн хугацаанд нэмэлт хэлэлцээ хийх зэрэг асуудал багтсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ирантай байгуулсан хэлэлцээр бүрэн хийгдсэн” гэж мэдэгдсэн бол Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф гэрээнд энэ сарын 19-нд Швейцарт гарын үсэг зурна хэмээн мэдээлжээ.
Пакистан улс энэхүү хэлэлцээний зуучлагчаар ажилласан байна. Гэсэн хэдий ч гэрээний бүрэн эх олон нийтэд ил болоогүй бөгөөд Ираны цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээний асуудлаар зарим санал зөрөлдөөн үлдсэн хэвээр байгаа талаар шинжээчид онцолж байна. Хэлэлцээрийн талаарх мэдээлэл гарсны дараа дэлхийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж, газрын тосны үнэ дөрвөн хувиас илүүгээр буурсан байна. Учир нь дэлхийн газрын тосны тээврийн гол замуудын нэг болох Ормузын хоолой дахин нээгдэх төлөвтэй байгаа юм. НҮБ болон Европын хэд хэдэн улс энэхүү тохиролцоог сайшааж, Ойрхи Дорнод дахь тогтвортой байдлыг хангах чухал алхам боллоо гэж үнэлжээ.