2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Канад, Мексик улсуудад үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээн анх удаа 48 улсын шигшээ багийн оролцоотой болж буйгаараа онцлог юм.
Урьд шөнийн /2026.06.15/ тоглолтонд дөрвөн удаагийн дэлхийн аварга Германы шигшээ баг тэмцээнд анх удаа оролцож буй Кюрасао улсын шигшээ багийн эсрэг эхний тоглолтоо хийж, 7:1-ийн харьцаатай ялалт байгууллаа.
Ингэснээр Германы шигшээ баг ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан үндэстний шигшээ баг болж байгаа юм.
Сонирхуулахад, Герман улс 2014 оны ДАШТ-ий хагас шигшээд зохион байгуулагч Бразилын шигшээ багийг мөн 7:1-ийн харьцаагаар буулган авч байсан түүхтэй. Харин анхны ДАШТ-дээ оролцож буй Кюрасао улс нь ойролцоогоор 157 мянган хүн амтай бөгөөд энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж буй багуудаас хамгийн цөөн хүн амтай улсад тооцогдож байна.