Цахим сүлжээнд цацагдсан бичлэгт дурдагдсан зодуулсан гэх эмэгтэйн хэргийг цагдаагаас шалгаж, гэмт этгээдийг олж тогтоожээ

Цахим сүлжээнд цацагдсан бичлэгт дурдагдсан зодуулсан гэх эмэгтэйн хэргийг цагдаагаас шалгаж, гэмт этгээдийг олж тогтоожээ

Салсан нөхөр нь машинтай авч явж, биед нь халдаж, зодсон хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр иргэнээс "...манай дүүг 2026 оны зургаадугаар сарын 15-14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирсэн байна.

Энэ дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.  Холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.