ВИДЕО: АНУ-ын Техас мужийн хурдны зам дээр болсон онгоцны ослоор нэг хүн амиа алджээ

ВИДЕО: АНУ-ын Техас мужийн хурдны зам дээр болсон онгоцны ослоор нэг хүн амиа алджээ

АНУ-ын Техас мужийн Ларедо хотын Loop 20 хурдны зам дээр бизнес ангиллын Cessna Citation Latitude загварын хувийн онгоц осолдож, шатсаны улмаас нэг хүн амиа алдсан байна.

ВИДЕО: 

Ослын үеэр онгоц хурдны замын хашлага мөргөн хоёр хэсэгт хуваагдан шатжээ. Мөн замаар зорчиж явсан нэг автомашиныг мөргөсөн ч жолооч нь хөнгөн гэмтэлтэйгээр амьд үлдсэн байна. Хэрэг гарсны дараа ойролцоо явж байсан жолооч нар автомашинаа зогсоон, шатаж буй онгоц руу гүйж очжээ. Тэд онгоцны бүхээгийн цонхыг хагалан дотор гацсан зорчигчдыг гаргахаар оролдсон бөгөөд аврах ажиллагаанд идэвхтэй оролцсон байна.

Осол болох үед онгоцонд нийт зургаан хүн зорчиж явсан бөгөөд зарим зорчигч өөрсдийн хүчээр гарч чадсан бол үлдсэн хүмүүсийг энгийн иргэд болон аврагчид хамтран аварчээ. Аврах ажиллагааны үеэр таван цагдаагийн алба хаагч утаанд хордож эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал нь тогтвортой байгаа аж.