Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лабораторийн нээлт өчигдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон салбарын үе үеийн удирдлагууд оролцсон юм. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн нар арга хэмжээнд хүрэлцэн иржээ.
Т.Мөнхсайхан нь 2020-2021 онд болон 2024-2025 онуудад Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан бол Ж.Чинбүрэн 2025-2026 онд тус албан тушаалыг хашсан юм.
Тэднийг улс төр, салбарын бодлогын асуудлаар олонтаа байр сууриа ил тод илэрхийлж, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдааны үеэр санал зөрөлдөж, маргалддаг. Эрүүл мэндийн салбартай холбоотой зарим асуудлаар хоёр талын байр суурь зөрж байсан нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Харин өчигдрийн арга хэмжээний үеэр ч тэд хамт суусангүй. Энэ нь тэдний хоорондын хөндий харилцаа хэвээр байгаа юу гэсэн асуултыг дагуулж байна.