Бүх цэргийн баяр наадмын допингийн шинжилгээний хариу энэ сарын 22-26-нд ирнэ

Бүх цэргийн баяр наадмын допингийн шинжилгээний хариу энэ сарын 22-26-нд ирнэ

Бүх цэргийн баяр наадмын шөвгийн найман бөхөөс допингийн шинжилгээ авсан сорьцыг Германы Дрезден хот дахь итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлжээ. Шинжилгээний хариу энэ сарын 22-26-нд гарах бөгөөд Бүх цэргийн наадамд шөвгийн наймд шалгарсан бөхчүүдийн нэрс багтжээ.

Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллага (МОНАДА)-ын мэдээлснээр энэ жил Хурц бадрангуй арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Цагаанбанди, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр, аймгийн арслан Г.Мөнхбаяр, П.Хүрэлбаатар, Ө.Батсуурь болон Цэргийн заан Б.Гончигсүрэн нарын найман бөхөөс сорьц авчээ.

Допингийн хяналт нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн зохицуулалтын хүрээнд явагдаж байна. Тус хуулийн 21.5-д аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авахыг заасан бөгөөд Бүх цэргийн баяр наадам энэхүү ангилалд хамаардаг юм. Өнгөрсөн жилээс эхлэн Бүх цэргийн баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн бөгөөд энэ жил мөн журам үргэлжлэн хэрэгжиж байна.