Тамаваши Б.Мөнх-Оргил, Тамашохо Э.Энхманлай нарын дуу оруулсан “Jaadugar” анимэ ирэх сард нээлтээ хийнэ

Тамаваши Б.Мөнх-Оргил, Тамашохо Э.Энхманлай нарын дуу оруулсан “Jaadugar” анимэ ирэх сард нээлтээ хийнэ

Монголын сүмочид болох Катаонами дэвжээний Тамаваши Б.Мөнх-Оргил, Тамашохо Э.Энхманлай нар Японд ирэх сарын 4-нөөс цацагдах “Jaadugar: A Witch in Mongolia” анимэ цувралд дуу оруулжээ.

Энэ нь тэдний телевизийн анимэд дуу оруулж буй анхны тохиолдол болж байгаа юм. Тодруулбал, Тамаваши Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны дүрд, Тамашохо монгол цэргийн дүрд дуу хоолойгоо мөнхөлсөн бөгөөд цувралын бусад дүрүүдэд ч оролцсон байна.

XIII зууны Монголын эзэнт гүрний үеийн үйл явдлыг харуулсан тус бүтээл нь Tomato Soup-ийн “A Witch’s Life in Mongol” манганаас сэдэвлэсэн юм. Тус “Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долоодугаар сарын 4-нд Японд нээлтээ хийх бөгөөд эхний хоёр ангийг нэг цагийн тусгай дугаараар үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

Jaadugar: A Witch in Mongolia Announces Voice Acting Debut, Sumo Wrestlers Tamawashi and Tamashoho

Эх сурвалж: Ventureworld