Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Чөлөөлье” санаачилгын хүрээнд "Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж буй асуудлаар мэдээлэл солилцож, үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж байгаа ажлын тайланг сонсов.
Энэ үеэр 17 жил царцсан “Хандгайт” зусланг ОХУ-тай хэлэлцсэний үр дүнд Монголын талд шилжүүлэн авах ажил эхэлсэн гэдгийг мэдэгдлээ. Асуудал шийдэгдсэний дараа зусланг зориулалтын дагуу сэргээн засварлаж ажиллахыг Хотын дарга Б.Пүрэвдагвад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.