ОУХМ П.Энхманлай хүрэл медаль хүртэж, Азийн наадамд оролцох эрхээ авлаа

ОУХМ П.Энхманлай хүрэл медаль хүртэж, Азийн наадамд оролцох эрхээ авлаа

Тунис улсад болсон дэлхийн пара хөнгөн атлетикийн ГранПри тэмцээнд 60 орны 660 орчим тамирчин өрсөлдсөн. 

Энэ тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энхманлай тэргэнцэртэй 100 метрийн төрөлд хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр ирэх Азийн наадамд оролцох эрхээ баталгаажуулав. П.Энхманлай нь “Токио-2020”, “Парис-2024” паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан туршлагатай тамирчин бөгөөд Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтан, ГранПри тэмцээний нэг алт, хоёр хүрэл медальтай, Монгол Улсын есөн удаагийн аварга юм.