Говь-Алтай аймагт “Land 200” автомашин онхолдож, хоёр хүн нас барж, гурван хүн эмнэлэгт хүргэгджээ

Говь-Алтай аймагт “Land 200” автомашин онхолдож, хоёр хүн нас барж, гурван хүн эмнэлэгт хүргэгджээ

Отгонтэнгэр хайрхны тахилгад оролцоод буцаж явсан автомашин осолдож, "Гааль"-ийн гэх тодотголтой Х.Баатар болон хамт явсан нэг хүн нь нас барсан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Халиун сумын хоёрдугаар багийн нутагт Toyota Land Cruiser-200 тээврийн хэрэгсэл онхолдож, ослын улмаас зорчиж явсан 5 иргэнээс Б, С нар нь нас барсан хэрэг бүртгэгдсэн. Уг ослыг тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Зам тээврийн осолтой холбоотойгоор гэмтсэн 3 иргэнд эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлж, ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

Иймд, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж байна.