2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Туул зүүн хажуугийн Эг, Балж болон Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр усны түвшин өмнөх өдрөөс 5-15 см нэмэгдсэн байна.
Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Балж, Улз, Халх, Байдраг, Чигэстэй, Завхан, Ховд, Булган, Тэс, Хархираа зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 5-60 см давсан байна. Маргааш буюу 20-ны өдөр Сэлэнгэ мөрөн Сүхбаатар сум орчимд усны түвшин 15 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.