Онцгой байдлын албаны түүхт 22 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, албандаа өндөр амжилт гаргасан үе үеийн алба хаагчдыг төрийн дээд шагналаар шагналаа.
Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа, ҮБХИС-ийн Эрдмийн сургуулийн Аюулгүй байдал судлалын тэнхимийн багш, доктор, профессор П.Цэдэвт “Гавьяат багш” цол, Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа О.Ганхуягт “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол тус тус хүртээлээ. Мөн “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор 1, “Цэргийн гавьяаны одон”-оор 2, “Цэргийн хүндэт медаль”-аар 10, “Шударга журам медаль”-аар 2 алба хаагчийг шагнаж, нийт 15 хүнийг төрийн одон, медалиар урамшуулсан байна.