Бортээгийн ордын уулын ажлыг эхлүүлэх нээлтийн ёслол болж байна Бортээгийн ордтой холбоотой маргаан олон жил өнгөрсөн.
Ерөнхий сайд асан Г.Занданшатарын Засгийн газраас энэ ажил эрчимжиж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Бортээгийн ордын уулын ажлыг эхлүүлэх нээлтийн ёслол болж байна. Уг ёслолд Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй улстөрчид оролцож байна. Эрдэнэс таван толгой хариуцаж, үндэсний компаниуд хийж гүйцэтгэнэ. Үүнтэй зэрэгцэж олон улсын, санхүүгийн аудит орж байна. Монгол хүний хүртэх өгөөж, уурхайн олборлолт бүгд ил тод, нээлттэй явна гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцолж байна.
ШУУД ҮЗЭХ: