Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэллээ.
Энэ удаагийн нөхөн сонгууль 16 аймгийн 42 сумын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 71 санал авах байр ажиллаж байна. Сонгуулийн ирцийн мэдээллийг нөхөн сонгууль зохион байгуулж буй аймаг, сумдын Сонгуулийн хороодод шууд дамжуулж байгаа аж. Санал авах ажиллагаанд ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор нам, нэр дэвшигчдийн болон гадаадын нийт 317 ажиглагч оролцон, сонгуулийн үйл явцыг хараат бусаар ажиглаж байна. Сонгогчдын санал авах ажиллагаа өнөөдөр 20:00 цагт өндөрлөх бөгөөд урьдчилсан дүнг m-election.mn цахим хуудас-ны “Нөхөн сонгууль-2026” цэсээр шууд мэдээлэх юм. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдыг санал авах хугацаанд багтан харьяа санал авах байрандаа очиж, сонгох эрхээ эдлэхийг уриаллаа.