Баянхонгор аймгийн Заг сумын намын ахмад зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

Баянхонгор аймгийн Заг сумын намын ахмад зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй "Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд  МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан аймгийн намын хорооны удирдлагын баг бүрэлдэхүүн Баянхонгор аймгийн Заг суманд томилолтоо үргэлжлүүлж байна. 

Энэ үеэр тус сумын намын хорооны ахмад гишүүн Д.Амарсанаа, Б.Сайнбилэг, Д.Цэрэн нарынд зочилж, МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг уламжилж, санал хүсэлтийг нь сонссон юм. Мөн аяны хүрээнд Заг сумын МАН-ын 160 гаруй гишүүн, дэмжигчдэд Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаарх мэдээлэл, танилцуулгыг хүргэж, санал бодлыг хүлээн авч ажиллалаа.  Иргэдийн зүгээс аль ч улс төрийн хүчин эрдэм боловсролтой, залуучуудаа дэмжих хэрэгтэй, бизнесменүүд төрд их орж ажилладаг байдлыг болиулах ёстой, шударга ёс тогтоогүй цагт ямар ч сайхан зүйл хий хоосон яриа болно гэсэн саналуудыг хэлж байлаа.