Орон нутгийн нөхөн сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН олонх мандатыг авчээ

Орон нутгийн нөхөн сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН олонх мандатыг авчээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 21-нд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар 5 аймгийн 9 суманд аймгийн ИТХ-ын 9 мандат, 15 аймгийн 33 суманд сумын ИТХ-ын 37 мандат буюу нийт 46 мандатын төлөө өрсөлдөөн өрнөв. Сонгуульд Монгол Ардын Намаас 42, Ардчилсан Намаас 40, ХҮН намаас 1, Иргэний оролцооны нэгдэл намаас 1, мөн бие даан нэр дэвшигч 5 хүн өрсөлдсөн бөгөөд нийт 92 нэр дэвшигч санал хураалтад оролцжээ.

Урьдчилсан дүнгээр аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн 9 мандатыг бүгдийг нь МАН-ын нэр дэвшигчид авсан байна. Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатаас МАН болон АН тус бүр 17 мандат авч, ХҮН нам нэг мандат, бие даагчид хоёр мандатад ялалт байгуулжээ.

Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг аймаг, сум, хэсгийн сонгуулийн хороод, мэдээлэл технологийн баг, даамал болон улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд зохион байгуулсан бөгөөд нийт 1189 төрийн албан хаагч ажилласан байна. Сонгуулийн эцсийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо нэгтгэн танилцуулах юм.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө