Аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль өчигдөр /2026.06.21/ болж, өндөрлөсөн.
Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарласан. Сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИЗНН, ИХ намуудаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 93 нэр дэвшигч өрсөлдсөн.
Энэ талаар МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдээлэл хийлээ. МАН-ын ЕНБД Я.Содбаатар мэдээлэлдээ СЕХ-оос сонгуулийн нийлбэр дүнг эцсийн байдлаар гаргасан байна. Нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувиар ялалт байгууллаа. Ардчилсан нам 17 мандат буюу 36.9 хувийн санал авсан байна. Түүнчлэн ХҮН нам 1 мандат, 2 бие даан нэр дэвшигч энэ удаагийн нөхөн сонгуульд сонгогдсон. Ялангуяа Аймгийн ИТХ-ийн 9 мандатад МАН-ын нэр дэвшигчид 100 хувийн санал авч ялалт байгууллаа гэсэн юм.