Юанийн ханш тасралтгүй өссөөр 534 төгрөгт хүрээд байна

Юанийн ханш тасралтгүй өссөөр 534 төгрөгт хүрээд байна

Энэ оны нэгдүгээр сард юанийн ханш 510 төгрөгтэй тэнцэж байсан бол эхний улиралд өссөөр 522 төгрөгт хүрээд байсан билээ.

Ийн тасралтгүй төгрөгийн эсрэг чангарсаар өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар юань 528 төгрөг, валют арилжааны төвүүдэд 531 төгрөг, арилжааны банкуудад 532-534 төгрөгөөр арилжаалагдаж байна.

Өнгөрсөн оны төгсгөлд буюу 12-р сард юань 503 төгрөгтэй  тэнцэж байсан бол оны эхний хагас жилийн байдлаар 30 орчим төгрөгөөр чангараад буй юм.