Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Тодруулбал, өнөөдөр /2026.06.23/ баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш буюу энэ сарын 24-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 25-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 26, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зарим газраар, 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Маргааш /2026.06.24/-наас ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. Улаанбаатарт өнөөдөр бага зэргийн бороо, энэ сарын 26, 27-нд аадар бороо орно, дуу цахилгаантай. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Маргаашаас дулаарч шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.