Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын нэр бүхий албан тушаалтныг АТГ-аас саатуулан шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын удирдах албан тушаалтан Б.Мөнхбат гэгчийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг энэ сарын 19-ний /2026.06.19/ өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөн түүнтэй хамт нэр бүхий аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Д.Батцоож, М.Отгонбаяр нарыг мөн саатуулан шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж буй бөгөөд АТГ-аас тухайн нэр бүхий хүмүүсийн албан өрөө болон гэрт нэгжлэг хийж, холбогдох баримт материалыг хураан авсан байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах 1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.