Малчны тухай хуулийн хэрэгжилтийн ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.23/ зохион байгуулагдаж байна.
Энэ талаар хуульч О.Баасанхүүгийн байр суурийг тодрууллаа. Тэрбээр "МАН 2024 оны сонгуулийн өмнө улсаа хорлох аймшигтай хуулиуд баталсны нэг нь “Малчны тухай хууль”. Хүчингүй болоод нэг жил болж байгаа хуулийг тойрч ярьж байгаа нь попрол. “Малчид НДШ-ээ нөхөн төл” гэдэг нэрээр “50 мянган төгрөг төлчхөөд 792 мянган төгрөг ав” гэх нь маш шударга бус шүү дээ. "Шинэ хоршоо", "Малчдын тухай хууль" хоёр бол МАН-ын 2024 онд рейтинг нь унасан байх үедээ гаргасан хууль. Хэрэгжих хугацаа нь ч жилийн өмнө дууссан. Малчны тухай хуульд мал аж ахуй, хүнсний аюулгүй байдлыг ярих ёстой байтал НДШ-ийг л ярьж байна" гэлээ.
ВИДЕО: