Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” тогтоолыг баталж, 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны өдөр тохиож буй пүрэв, баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр Үндэсний их баяр наадмын амралттай уялдан иргэд нийт 10 хоног дараалан амрах боломж бүрдэж байна. Монгол Улсын хууль тогтоомжид Үндэсний их баяр наадмаар тав хоног амрахаар заасан байдаг. Харин энэ жил долоодугаар сарын 11, 12-ны өдрүүд бямба, ням гарагт тохиож буйтай холбогдуулан амралтын өдрийг нөхөн эдлүүлэх зохицуулалтын төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан батлуулжээ. Шийдвэрийн дагуу долоодугаар сарын 11-нээс эхлэх баярын болон амралтын өдрүүд үргэлжилж, төрийн болон орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд долоодугаар сарын 20-ны даваа гарагаас хэвийн ажиллаж эхлэх юм.