Францын ахлах дасгалжуулагч Дидье Дешам ээжтэйгээ салах ёс гүйцэтгэхээр нутаг буцжээ

Францын ахлах дасгалжуулагч Дидье Дешам ээжтэйгээ салах ёс гүйцэтгэхээр нутаг буцжээ

Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешамын ээж нас барсан учир нутаг буцжээ.

Түүний хувьд ээжтэйгээ салах ёс гүйцэтгэхийн тулд Франц улс руу буцсан бөгөөд хэзээ буцаж АНУ-д ирэх нь тодорхойгүй байна. Норвегитой хийх тоглолтод түүнийг туслах дасгалжуулагч Гай Стефан орлохоор болжээ. Францын шигшээ багийн хувьд хэсгээс шалгарах нь тодорхой болсон. Гэвч ахлах дасгалжуулагч энэ ДАШТ-д эргэн ирж амжихгүй бол хасагдах шатны тоглолтод нөлөөлж магадгүй хэмээн хөлбөмбөгийн мэргэжилтнүд үзэж байгаа аж.