7 дугаар сарын 16, 17-ны өдрийг амралтын өдөр болгосноор Төрийн алба хаагчид Улсын баяр наадмаар 10 хоног амрахаар болов

7 дугаар сарын 16, 17-ны өдрийг амралтын өдөр болгосноор Төрийн алба хаагчид Улсын баяр наадмаар 10 хоног амрахаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын хугацаатай холбоотой зохицуулалтыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар жил бүрийн долоодугаар сарын 10-15-ны өдрийг Үндэсний их баяр наадмын амралтын өдөр болгон хуульчилсан байдаг. Харин энэ жил Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмын үеэр долоодугаар сарын 11, 12-ны өдрүүд амралтын өдөртэй давхцаж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас долоодугаар сарын 16, 17-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, захиргааны байгууллагын удирдлагуудад даалгасан байна. Мөн ажилтан, албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалжээ. Харин долоодугаар сарын 16, 17-ны өдрийн ажлыг 2026 оны төсвийн жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалтыг холбогдох байгууллагууд гаргаж хэрэгжүүлэхээр болсон байна.

ВИДЕО: