УИХ-ын дарга С.Бямбацогт Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг нэр дэвшүүлэх саналаа ТББХ-нд хүргүүлсэн бөгөөд үүнийг өнөөдөр хэлэлцэж магадгүй байна

УИХ-ын дарга С.Бямбацогт Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг нэр дэвшүүлэх саналаа ТББХ-нд хүргүүлсэн бөгөөд үүнийг өнөөдөр хэлэлцэж магадгүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн тавдугаар сард /2026.05.25/  Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний томилгоог яаралтай УИХ-д оруулж ирэх шаардлагыг тавьж, энэ талаараа олон нийтэд мэдээлсэн. 

Ингэхдээ,  УИХ дахь АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл "ҮХЦ-ийн гишүүдийн нэгийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж, нэг нь чөлөөлөгдсөн нөхцөл байдалтай байна. Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь дууссан Г.Баясгалан дарга хэрэг маргааныг гишүүдэд хуваарилж байгаа нь хууль эрх зүйн хувьд хэр зөв бэ гэдэг асуудал гарч байна. Тиймээс УИХ-ын дарга С.Бямбацогтод хандаж, Цэцийн хоёр гишүүний томилгоог яаралтай УИХ-д оруулж ир гэдэг шаардлагыг тавьж байгаа" гэдгийг тодотгосон байдаг. 

Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар  нарыг нэр дэвшүүлэх саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн саналыг өнөөдөр /2026.06.24/ Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж магадгүй байгаа аж.  Тус байнгын хорооны хуралдаан 15:00 цагт эхлэх юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.