Улаанбаатар хотын төв талбайд 3х3 сагсан бөмбөгийн “Sukhbaatar Challenger” тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө.
Тэгвэл тус тэмцээний хагас шигшээ тоглолтод “Улаанбаатар ММС Энержи” баг эцсийн мөчид Сербийн “Лиман” багийг хожиж аваргын төлөө шалгарсан бол аваргын төлөө Хорватын “Сибона” багийг 20:16 онооны харьцаагаар ялж тус тэмцээний аварга боллоо.