Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүд зэрэг нийт 18 хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганмаа болон бусад 46 гишүүний өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь төслийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцсэн. Улмаар санал хураалтаар олонхийн дэмжлэг авсан тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд хүргүүллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.