О.Цогтгэрэл: 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй АН-ын гишүүдийн материалыг ирэх даваа гарагаас 10 хоногийн турш хүлээн авна

О.Цогтгэрэл: 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй АН-ын гишүүдийн материалыг ирэх даваа гарагаас 10 хоногийн турш хүлээн авна

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, тус намын ЕНБД С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. АН энэ сарын 29-нөөс 2028 оны УИХ-д сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийнхээ хүсэлтийг авах аж.

Энэ талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл“ Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд бэлтгэх ажлын хэсэг буюу сонгуулийн стратегийн байгууллага байгуулсан. Хоёр жилийн өмнө энэ ажлын хэсэг байгуулж, зохион байгуулалтад орох дүрмийн заалттай. Ирэх даваа гараг буюу 2026.06.29-нөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхол бүхий АН-ын гишүүд, ҮБХ-ны хорооны гишүүд нэр дэвших сонирхлоо илэрхийлэх ажил үргэлжилнэ. Энэ үйл ажиллагааг 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулна. Сонгуулийн стратегийн байгууллагыг намын дарга удирдан зохион байгуулж ажилладаг. Улс төрийн намын тухай хуулиар дэнчингийн асуудал байхгүй болсон” гэв.

ШУУД ҮЗЭХ: