АНУ-ын Нью-Жерси муж улс дахь "Метлайф" цэнгэлдэх хүрээлэнд болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) "Е" хэсгийн сүүлийн тоглолтод Эквадорын шигшээ баг Германыг 2:1-ийн харьцаагаар буулган авлаа.
Тоглолтын дөнгөж 2 дахь минутад Германы шигшээ багийн хагас хамгаалагч Лерой Сане гоол оруулж салхийг хагалсан хэдий ч Эквадорын тоглогч Нилсон Ангуло 9 дэх минутад холын зайнаас гайхалтай гоол хийж тооны харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар Гонсало Плата 77 дахь минутад багтаа хожил авчирсан гоолыг оруулжээ. Ингэснээр Эквадорын шигшээ баг хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн шилдэг найман багтаж үлдлээ. Канад, Мексик, АНУ-д хамтран зохион байгуулж буй 2026 оны ДАШТ-д 48 улсын шигшээ баг өрсөлдөж байгаа юм.