"Ашигт малтмалын тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шилжүүллээ

"Ашигт малтмалын тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.06.26/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 25-нд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Уг хуулийн төслийг өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнөөдөр ажлын хэсгээс гаргасан 48 саналын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж дуусгав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.