ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт гарцаар зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөх дөхсөн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ.
ВИДЕО:
Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр 2026 он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас 66 хүн амь насаа алдсаны 36 нь явган зорчигч байжээ. Энэ нь нийт амь хохирогчдын 54.5 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослоор нас барсан хоёр хүн тутмын нэгээс илүү нь автомашин жолоодож яваагүй, зөвхөн зам дээр явж байсан иргэн гэсэн үг. Харин 516 явган зорчигч зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн байна. Харин дээрх жишээнээс харахад гарцан дээр хурд сааруулдаггүй, зам тавьж өгдөггүй, осол гаргах аюултай нөхцөл байдал үүсгэсэн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгож байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.