Ирэх оноос амт, үнэр оруулсан бүх тамхин бүтээгдэхүүний импортыг хориглоно

Ирэх оноос амт, үнэр оруулсан бүх тамхин бүтээгдэхүүний импортыг хориглоно

Ирэх 2027 оны 1-р сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ.

Өчигдөр /2026.06.25/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 6.7.16 дахь заалтыг хэлэлцэж, тамхины амтаас бусад бүх төрлийн амт, үнэр оруулагчийг хориглох саналыг дэмжлээ. Ингэснээр гаа (ментол) агуулсан бүтээгдэхүүнүүд ч мөн хоригт хамрагдах болж байна.