Венесуэлийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 920 хүрсэн гэж мэдэгдлээ

Венесуэлийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 920 хүрсэн гэж мэдэгдлээ

Лхагва гарагийн орой нийслэл Венесуэлийн Каракас хотоос баруун зүгт 160 км зайд 7.2 ба 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд хоорондоо хэдхэн цагийн зайтай болсон билээ.

ВИДЕО:

Тус газар хөдлөлтийн улмаас Венесуэлийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 4 мянга 300 гаруй хүн бэртэж, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна гэж өчигдөр мэдээлж байсан.  Тэгвэл  өнөөдөр /2026.06.27/ амиа алдагсдын тоо 920 хүрснийг тус улсын эрх баригчид зарлалаа. Мөн НҮБ-аас Чили, Колумб, Эль Сальвадор, Итали, Мексик, Швейцар, АНУ-ын аврагчид Венесуэлд ирээд байгаа бол Их Британи, Чех, Эквадор, Франц, Йордан, Нидерланд, Катар, Испанийн аврагчдын баг Венесуэлд ажиллах замдаа гарсан хэмээн мэдэгджээ.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө