Химийн шалгалтад улсын хэмжээнд нийт 6928 шалгуулагч оролцсон. Үүнээс нийт 10 шалгуулагч 800 оноо авчээ.
Тус шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу:
- 93 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан НЕБ-ын 33-р сургуулийн төгсөгч Тэнгисийн Хүслэн
- 92 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан НЕБ-ын Хишиг сургуулийн төгсөгч Дэлгэрбаярын Есүгэн
- 91 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан НЕБ-ын Шинэ Монгол сургуулийн төгсөгч Бямбадоржийн Мэндбаяр байна.
Газар зүйн шалгалтад 1247 шалгуулагч оролцсон. Үүнээс нийт 2 шалгуулагч 800 оноо авсан байна.
- 97 онооны гүйцэтгэлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ын нэгдүгээр сургуулийн төгсөгч Сүдээхүүгийн Мөнхгэрэл
- 96 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын Гёте сургуулийн төгсөгч Аянбекийн Амина байна.
Нийгэм судлалын шалгалтад 30080 шалгуулагч оролцсон. Үүнээс нийт 47 шалгуулагч 800 оноо авсан байна.
- 99 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын 33-р сургуулийн төгсөгч Жавхлангийн Нинжин,
- НЕБ-ын 24-р сургуулийн төгсөгч Будхүүгийн Анужин;
- 98 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын 52-р сургуулийн төгсөгч Х.Цэлмэг нар байна.
Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1320 суралцагч элсэлтийн шалгалт өгч 2 шалгуулагч 800 оноо авсан байна.
- Октябрын Маргад "Амгалан цогцолбор" сургуулийн сурагч
- Элдэвсайханы Цэлмэг НЕБ-ын 24-р сургуулийн сурагч
Англи хэлний хичээлээр 33201 суралцагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Улсын хэмжээнд нийт ирц 95,2 хувьтай гарчээ. Нийт 36 шалгуулагч 800 оноо авсан байна. 800 оноо авсан сурагчдаас 100-100 буюу бүтэн оноогоо авсан 3 шалгуулагч байна.
- Батбаярын Сайнболд НЕБ-ын 93-р сургуулийн сурагч
- Батхүүгийн Амархүү НЕБ-ын "Улаанбаатар" сургуулийн сурагч
- Энхбаатарын Шижир НЕБ-ын 2-р сургуулийн сурагч