Улаанбаатар хотод дуу цахилгаантай бороо маргааш орно

Улаанбаатар хотод дуу цахилгаантай бороо маргааш орно

26-29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, долдугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 02, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04, 05-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 27-ноос нутгийн өмнөд хагаст 32 хэмыг давж хална, бусад нутгаар дулаарна. Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 14…19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор 26, 28, 30-нд бороо орно, дуу цахилгаантай. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 27-ноос дулаарч шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.