Лондон хотын гудамжинд зэрэгцүүлэн байрлуулсан хоёр тунгалаг үнсний саванд тамхины иш ээлжлэн нэмэгдсээр байлаа. Хүмүүс тамхиныхаа ишийг хаяхдаа “Месси юу, Роналдо юу” гэсэн асуултад саналаа өгч байсан нь тухайн үеийн хөлбөмбөгийн хамгийн том өрсөлдөөнийг бэлгэдэж байв. Энэ явдал 2015 онд болсон бөгөөд хоёр супер одын өрсөлдөөн ямар хэмжээнд хүрснийг дэлхий дахинд харуулсан билээ.
Тэгвэл энэхүү хоёр агуу тамирчид клубын түвшид өрсөлдөж байсан ч шигшээ багийн өмсгөлтэйгөөр хөлбөмбөгийн хамгийн "тайз" болох ДАШТ-д хэзээ ч таарч байгаагүй билээ. Харин энэ жилийн ДАШТ-нд тэдний хувьд хоёулаа хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шалгарсан бол шөвгийн наймд таарах боломжтой байв. Гэвч Аргентинын шигшээ хэсгээсээ тэргүүлсэн ч өнөөдөр /2026.06.28/ Португалийн шигшээ хэсгийн сүүлийн тоглолтондоо Колумбын шигшээ багтай тэнцсэнээр хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа. Ингэснээр бидний хүсэн хүлээсэн Лионель Месси, Кристиано Роналдо гэсэн ДАШТ-ий түүхэн тоглолтыг үзэж чадахааргүй болж байна.