Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2026.06.29/ 14:00 цагт хуралдахаар болжээ.
Хурлаар Оюу толгойтой холбоотой цаг үеийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд Оюутолгойн талаар зөвлөмж гаргахаар болжээ. ҮАБЗ-д Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар багтдаг билээ.