2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1,902 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллээс 807 нь зөрчлийн шинжтэй, 95 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, өмнө нь бүртгэгдсэн 11 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 72, эрүүлжүүлсэн 53, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58, хулгайлах гэмт хэргийн 16, залилангийн 9 тохиолдол тус тус бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийг хууль, дүрмээ мөрдөж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа.
